ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
ЭМДҮЗ-ийн 2021 оны 01 дүгээр сарын 03 тогтоолоор “ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС ЗАРДЛЫН ТӨЛБӨРИЙГ НЬ ХАРИУЦАХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНОШИЙН ХАМААРАЛТАЙ БҮЛГИЙН ЖАГСААЛТ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ”-г шинэчлэн батлагдаж, тогтоолын журмыг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөн ажиллаж эхлэсэн.
Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд:
- Амбулаторийн тусламж, үйлчилгээнд УАУ-ны эмчийн үзлэг, зөвлөгөө, оношилгоо, бусад хобогдох зардал ороод – 20000 төгрөг.
- Уламжлалт анагаах ухааны өдрийн эмчилгээний зардалд нэг оношоор 3-5 хоног эмчилгээ хийхэд хэрэглэгдэх эм, тан, эмнэлгийн хэрэгсэл, эмчийн үзлэг, зөвлөгөө, бариа засал, оношилгоо, шинжилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээний зардал болон холбогдох бусад зардал хамаарна.
Өдрийн эмчилгээний зардлыг ЭМД-аас төлөх 130,000 төгрөг, иргэнээс төлөх нь 20000 төгрөг. Нийт төлбөр нь 150,000 төгрөг.
- Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйчилгээ
Уламжлалт анагаах ухааны эмчилгээний хугацааны туршид хэрэглэгдэх эм, тан, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо, шинжилгээ, эмчийн үзлэг, зөвлөгөө, бариа засал, сэргээн засах болон сувилахуйн тусламж, үйлчилгээний зардал, хоолны зардал бусад холбогдох зардал хамаарна.
Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний зардыг ЭМД-аас болон иргэн өөрөө хариуцан төлнө. Үүнд: Уламжлалт анагаах ухааны оношийн хамааралтай бүлэг тус бүрээр нь зардал нь
- Хий, шар, бадган, хурмал борын өвчин (TMA00-TMD00)- ЭМД-аас төлөх зардал нь 329,835-449,411 төгрөг, Иргэн өөрөө төлөх зардал- 58,206-79,308 төгрөг.
- Дотор өвчин (TME00-TME05)– ЭМД-аас төлөх зардал нь 448,324 төгрөг, Иргэн өөрөө төлөх зардал– 79,116 төгрөг.
- Халуун өвчин (TMF01-TMHO1)- ЭМД-аас төлөх зардал нь 319,858-400,246 төгрөг, Иргэн өөрөө төлөх зардал– 56,445-60,037төгрөг
- Мэдрэхүйн таван эрхтэний өвчин (TMJ00)- ЭМД-аас төлөх зардал нь 404,111 төгрөг, Иргэн өөрөө төлөх зардал– 71,314 төгрөг
- Цул, сав эрхтэний өвчин(TMK00-TMK05)- ЭМД-аас төлөх зардал нь 652 төгрөг, Иргэн өөрөө төлөх зардал– 77,233 төгрөг
- Хэсэг бусаг өвчин (TMM02-TMM16, TMO5-TMO11)- ЭМД-аас төлөх зардал нь 345,322-467,323төгрөг, Иргэн өөрөө төлөх зардал– 60,939-82,469 төгрөг
- Эмэгтэйчүүдийн өвчин (TMR00)- ЭМД-аас төлөх зардал нь 517,483 төгрөг, Иргэн өөрөө төлөх зардал– 91,320 төгрөг
- Адын өвчин(TMS03-TMS04)- ЭМД-аас төлөх зардал нь 464,834 төгрөг, Иргэн өөрөө төлөх зардал– 82,030 төгрөг тус тус байна.
