Close

ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: ЗҮҮ ЭМЧИЛГЭЭ

Хатгах заслын нэг төрөл бөгөөд биологийн идэвхит цэгүүдийг цочроож мэдрэлийн ширхэгийг сэргээж, өвдөлтийг намдааж үрэвслийг дарах, бие махбодийг тайвшруулах, сэргээх, халуун буулгах, бодисын солилцоог сайжруулах үйлчилгээтэй.

Тохирох заалт:

  1. Чих хамар хоолойн өвчин
  2. Гэмтэл бэртэл, түүний үлдэцүүд
  3. Төвийн болон захын мэдрэлийн эмгэгүүд
  4. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг
  5. Шээс бэлгийн замын өвчин
  6. Амьсгалын замын замын өвчнүүд
  7. Шээс бэлгийн замын эмгэгүүд
  8. Зүрх судасны өвчнүүд

Эсрэг заалт:

  1. Шалтгаан доторхой биш өндөр халуурах
  2. Хорт хавдар
  3. Бөөрний дутагдал
  4. Цусны даралт ихдэх өвчний 2-3-р үе
  5. Халдварт өвчний хурц үе
  6. Жирэмсэн эхчүүд
  7. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс
  8. Биеийн хүчний хүнд ажлын дараа

Эмчилгээний үед баримтлах гам дэглэм:

  1. Хэт халахгүй даарахгүй байх
  2. Хүйтэн ус бороонд норохгүй байх
  3. Халуун ногоо хурц тослог хоол идэхгүй байх
  4. Архи, тамх хэрэглэхгүй байх
  5. Хүйтэн сэрүүн газар удаа суухгүй байх.
  6. Дээрх дэглэмийг өвчний байдал, биеийн онцлог зэргээс ахмаарч 7-21 хоногийн хугацаанд баримтлавал зохино.