Дорнод аймгийн Уламжлалт Анагаах Ухааны Төв 4 years ago Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс вирус илрүүлэх оношлуурыг өнөөдрөөс хэрэглэж эхэлнэ Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс вирус илрүүлэх оношлуурыг өнөөдрөөс хэрэглэж эхэлнэ. Өнөөдрөөс шүлсэнд 4 years ago Эмч, сувилагч нарт 1 сая, резидент эмч нарт тус бүр 500 мянган төгрөгийн урамшуулал олгоно Засгийн газраас Ковид19-ийн эсрэг ажиллаж байгаа эмч, сувилагч нарт 1 сая, резидент эмч нарт тус бүр 500 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болов. ... See more Дэлхийн эмч нарын баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав. Хавдар судлал.... ... See more 4 years ago Photos from Дорнод аймгийн Уламжлалт Анагаах Ухааны Төв's post Уламжлалт анагаах ухааны хий, шар, бадган гэж юу вэ? Хий, шар, бадган нь хүний биеийн өвөрмөц чанарыг бүрдүүлдэг буюу онцлогийг нь бүтээдэг бөгөөд энэ нь хүний бие махбодид эхээс төрөх үед эхийн идэж, ууж байсан зүйл, явдал мөрөөс шалтгаалан өөр өөр харьцаатай байдаг. Үүнээс шалтгаалан хүнийг биеийн өвөрмөц чанараар нь -хий давамгайлсан -шар давамгайлсан -Бадган давамгайлсан -хий шар хавсарсан, -хий бадган хавсарсан, -шар бадган хавсарсан, -хий шар бадган хурсан гэж 7 ангилдаг. Та доорх мэдээллийг уншаад дээрх 7н ангиллаас аль нь болохоо мэдэж аваарай. Үүнийг мэдснээр та өөрийн эрүүл мэнд, сэтгэл санааны байдлаа зохицуулан өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм. #Залууоточклубыннэгдсэнхуудас ... See more 4 years ago Дэлхийн эмч нарын өдрийг анх 1933 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй ч Дэлхийн эмч нарын холбооноос 1990 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон эмч нартаа баярлаж талархсанаа илэрхийлдэг олон улсын өдөр болгон тэмдэглэдэг болсон байна. ЭМЧ нартаа "Дэлхийн эмч нарын өдөр"-ийн мэндчилгээг дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. ... See more 4 years ago 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдөр ЭМДЕГазраас “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын журам”-ын төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулагдлаа. Уг хэлэлцүүлэгт байгууллагын дарга, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа. ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон шинэчилсэн өөрчлөлтийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын байгууллага нь стратегийн худалдан авагч болсонтой холбогдуулан Эрүүл мэндийн байгууллагын үзүүлсэн тусламж, үйлчилгээг чанар, төлбөрийн хяналтын үр дүнд суурилж санхүүжүүлэх тул энэхүү журамд саналаа өгч ,идэвхтэй оролцон хамтран ажиллахыг онцлон анхаарууллаа. Хэлэлцүүлэгт ЭМДЕГ-ын тусламж ,үйлчилгээний чанарын үйлчилгээний зөвлөх Л.Баярцэцэг, С.Дэлгэрэх нар “Эрүүл мэндийн тусламж, чанар,төлбөрийн хяналтын журам”,”Нэхэмжлэлийн хяналтын ерөнхий болон эмнэл зүйн шалгуур”-ын талаар танилцуулга” хийж, оролцогчдын асуултанд хариулалт өгөв. Мөн хэлэлцүүлгийн үеэр ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний чанар,төлбөрийн хяналтын газрын дарга Б.Оюунцэцэг болон зарим хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд “Эрүүл мэндийн тусламж,үйлчилгээний чанар,төлбөрийн хяналтын журам”-ын төсөл болон Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан эмнэл зүйн удирдамж, заавар, эмнэлгийн тусламжийн технологийн стандарт, олон улсын эмнэл зүйн удирдамж ашиглан боловсруулсан нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтын шалгуур үзүүлэлтийн талаар хичээл зааж эмч, мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсож, асуултанд хариулав. ... See more 4 years ago 21 аймгаас 13 аймагт КОВИД-19 -ын халдвар бүртгэгдсэн байна. Хүн бүр сонор сэрэмжтэй дэглэмээ сайтар бариарай. Бид бүхэн өөрсдөө маш их ХАРИУЦЛАГАТАЙ байх хэрэгтэй!!!!! ... See more 4 years ago ТЕНДЕР – Хүнсний бүтээгдэхүүн – Дорнод аймгийн Уламжлалт анагаах ухааны төв ТЕНДЕР – Хүнсний бүтээгдэхүүнMarch 25, 2021ТендерBy administrator ЗАХИАЛАГЧ: Дорнод аймгийн Уламжлалт анагаах ухааны төв ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ТӨРӨЛ: Бараа ТЕНДЕР ШАЛГАРУУЛА.... ... See more 4 years ago Тендер -Эм бэлдмэл эмнэлэгийн хэрэгсэл – Дорнод аймгийн Уламжлалт анагаах ухааны төв Тендер -Эм бэлдмэл эмнэлэгийн хэрэгсэлMarch 25, 2021ТендерBy administrator ЗАХИАЛАГЧ: Дорнод аймгийн Уламжлалт анагаах ухааны төв ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ТӨРӨЛ: Бараа ТЕНДЕР ШАЛ... ... See more 4 years ago 🔴ТАНД ТУСАЛЪЯ: Танилцуулга 4🔻 🟠Сэдэв: УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг өмнөх журамд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, улсын эмнэлгийн амбулаторийн үзлэг оношилгоо гэсэн төрлөөр зохицуулж байсан бол шинэчилсэн журамд өдрийн эмчилгээ, хувийн хэвшлийн эмнэлгийн амбулаторийн үйлчилгээг нээж өгсөн. 🔸Уламжлалт анагаах ухааны амбулаторийн тусламж, үйлчилгээ эмчийн илгээлтээр лавлагаа шатлалын уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн тохиолдол бүрийг нэг тохиолдол гэж тооцно. Амбулаторийн үзлэг оношилгооны өртөг 20,000 төгрөг байх ба ЭМД-ийн сангаас санхүүжүүлнэ. Үүнд: эмчийн үзлэг, зөвлөгөө, оношилгоо болон холбогдох бусад зардал хамаарна. 🔸Уламжлалт анагаах ухааны өдрийн эмчилгээ Уламжлалт анагаах ухааны өдрийн эмийн эмчилгээ нь нэг оношоор 5-аас доошгүй хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд үзүүлсэн тусламж, үйлчилгээг нэг багц гэж тооцно. Уламжлалт анагаах ухааны өдрийн эмчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчилгээ хийх хугацаанд хэрэглэгдэх эм, тан, эмнэлгийн хэрэгсэл, эмчийн үзлэг, зөвлөгөө, бариа засал, оношилгоо шинжилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээний зардал болон холбогдох бусад зардал хамаарна. Өдрөөр эмчлүүлэх тусламж, үйлчилгээний нийт зардлын 20.000 төгрөгийг даатгуулагч иргэн өөрөө хариуцан төлнө. Даатгуулагчид уламжлалт анагаах ухааны өдрийн эмчилгээний тусламж, үйлчилгээ үзүүлж байх хугацаандаа тухайн оношоор нь хэвтүүлэн эмчлэх тасагт шилжүүлэн, эмчилсэн тохиолдолд зөвхөн хэвтүүлэн эмчлэх үеийн зардлыг холбогдох оношийн хамааралтай бүлгээр нь тооцон санхүүжүүлнэ. 🔸 Уламжлалт анагаах ухааны хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ Уламжлалт анагаах ухааны хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний суурь тарифийн хэмжээ /450,000 төгрөг/, бөгөөд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нийт зардлын 15 хувийг даатгуулагч иргэн өөрөө хариуцан төлнө. Уламжлалт анагаах ухааны эмчилгээний хугацааны туршид хэрэглэгдэх, эм, тан, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо, шинжилгээ, эмчийн үзлэг, зөвлөгөө, бариа засал, сэргээн засах болон сувилахуйн тусламж, үйлчилгээний зардал, хоолны зардал болон бусад холбогдох зардал багтана. Өвчтөн энэ хугацаандаа тухайн эмнэлгийн тасаг хооронд шилжсэн тохиолдлыг нэг тохиолдлоор бүртгэж, шилжин хэвтсэн буюу өвчтний эмнэлгээс гарах үеийн оношийн хамааралтай бүлгийн дагуу зардлыг санхүүжүүлнэ. ... See more 4 years ago Биеийн тамир, спортын улсын хороо ЗГТА-БТСУХ, НЭМҮТ, алхалт гүйлтийн клубүүд, гүйгчид хамтран цар тахлын үед олон нийтийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, иргэдэд биеийн тамирын энгийн дасгал болох алхалт, гүйлтээр хичээллэх, эрүүл амьдралын маягийг сурталчлах зорилгоор биеийн дархлааг дэмжих “Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” биеийн тамирын арга хэмжээг 2021 оны 03 дугаар сарын 15-28-ны өдрүүдэд хооронд улс орон даяар үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Гүйлтээр дархлаагаа дэмжиж эрүүл амьдралын маягийг хэвшүүлье. Хамтдаа гүйцгээе! ... See more Эрүүл Мэндийн Цахим Гүйлт 2021-д оролцогчдын Страва аппликэйшн ашиглахад анхаарах зүйлс: 1. Оролцогч бүр өөрийн харъяа нэг аймаг/ дүүргийн Страва группыг сонгон нэгдэж, гүйлтийн мэдээллээ оруулна. 2. Гүйх үедээ ухаалаг цаг болон гар утас давхар ашигласан тохиолдолд аль нэг төхөөрөмжинд бүртгэгдсэн гүйлтийн мэдээллээ өгөх. Давхардуулж оруулахгүй байх. 3. Страва аппликэйшныг гүйлт, алхалтандаа зориулалтын дагуу ашиглах. Автомашин, тээврийн хэрэгслээр зорчих үедээ тэмдэглүүлсэн гүйлтийн мэдээллийг зохион байгуулагчдын зүгээс төвөггүй таних тул шударгаар оролцохыг хүсье. Аймаг, дүүргийн Биеийн тамир спортын газар, хороод өөр өөрсдийн Фэйсбүүк группээрээ дамжуулан оролцогчдод дэлгэрэнгү зааварчилгаа өгч ажиллана уу Дээрх анхааруулагыг санаатай зөрчсөн тохиолдолд оролцогчдыг харьяа Страва группээс нь хасахыг анхаараарай! #ЦахимГүйлт2021 ... See more