
Даргын мэндчилгээ:
Манай эмнэлэг нь 1990 оны 10 сарын 15-ны өдөр Аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэдэх өдрийн эмчилгээний кабинет хэлбэрээр байгуулагдсан.1995 онд хэвтүүлэн эмчлэх 5 ортой болж амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлэх болсон. 1997 онд 10 ортой,1999 онд 15 ортой, 2014 онд ЭМГ-ын харъяанд Уламжлалт анагаах ухааны төв болон хэвтүүлэх 34 ортойгоор иргэдэд уламжлалт анагаах ухааны бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Байгууллагын бүтэц, зохион байгуулалт:

Монгол Уламжлалт анагаахын түүхэн товчоо:
Манай эмнэлэг нь 1990 оны 10 сарын 15-ны өдөр Аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэдэх өдрийн эмчилгээний кабинет хэлбэрээр байгуулагдсан.1995 онд хэвтүүлэн эмчлэх 5 ортой болж амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлэх болсон. 1997 онд 10 ортой,1999 онд 15 ортой, 2014 онд ЭМГ-ын харъяанд Уламжлалт анагаах ухааны төв болон хэвтүүлэх 34 ортойгоор иргэдэд уламжлалт анагаах ухааны бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Алсын хараа:
Хүний амьдралын чанарыг сайжруулах
Эрхэм зорилго :
Монгол Анагаах ухааны арга зүйг хослуулан хүний бие махбодийн онцлогт, тохирсон уламжлалт монгол эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд оршино.
Үнэт зүйлс:
- Ёс зүйтэй хүндэтгэлтэй харилцаа
- Ээлтэй аюулгүй орчин
- Бүтээлч, чадвартай ажилтан
Байгууллагын баримтлах зарчим:
- Хүн амд тэгш хүртээмжтэй үйлчлэх
- Үйлчлүүлэгч бүр манай зочин
- Зочиндоо аюулгүй баталгаатай үйлчилгээ үзүүлэх
Үйл ажилагааны чиглэл
Монгол УАУ-ны мэргэшлийн эмчийн үзлэг, оношилгоо, эмчилгээ
Уламжлалт Монгол эм тангаар эмчлэх
Хэвтүүлэн эмчлэх
Монгол уламжлалт заслын эмчилгээ
Уламжлалт эрүүл амьдрах зан үйлийг дэлгэрүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох
Уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэг оношилгоо хийх , зөвлөгөө өгч онош ба заалтын дагуу амбулаториор болон хэвтүүлэн эмчлэх
Монгол Уламжлалт засал эмчилгээний явц, үр дүнг хянаж, хүндрэлээс сэргийлэх
Үйлчлүүлэгчид уламжлалт эрүүл аж төрөх, зан үйлийг дэлгэрүүлэх эрүүл мэндийн боловсрол олгох
Бидний бахархал
Манай хамт олны дотроос Монгол улсын гавьяат эмч С.Лхагвадорж төрөн гарсан. Алтан гадас одон-1, Хөдөлмөрийн хүндэт тэмдэг-1, Эрүүлийн хамгаалахын “Тэргүүний ажилтан”-7, Эрүүл мэндийн яамны Хүндэт Жуух бичиг 9.
Клиникийн профессор-1, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй эмч-1, Ахлах зэрэгтэй их эмч 1, Ахлах зэрэгтэй сувилагч 1, Ахлах зэрэгтэй эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн ажилтан-1, Ахлах зэрэгтэй эм найруулагч-1 тус тус ажиллаж байна.
1998 онд Эрүүл мэндийн байгууллагын системийн хэмжээнд 1-р байр
- 2002 онд ЭМЯ магадлан итгэмжлэгдсэн
- 2003 онд СЭЗЯ нягтлан бодох бүртгэлийн стандарт хангасан байгууллага
- 2004 онд Аймгийн ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН
- 2005 онд Аймгийн ХЭРЭГЛЭГЧДИЙН НАЙДВАРТАЙ ТҮНШ
- 2006 онд Чойбалсан хотын Тэргүүний хамт олон
- 2013 онд Магадлан итгэмжлэгдсэн
- 2015 онд Ахмадад ээлтэй байгууллага
- 2017 онд Ахмадад ээлтэй байгууллага
- 2017 онд Магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг
2019 онд 2018 оны ажлын гүйцэтгэлээр салбарын хэмжээнд 2-р байр
Эмчилгээ, үйлчилгээний онцлог:
Уламжлалт анагаах ухааны төв нь тусламж үйлчилгээг цогцоор үзүүлэхийг зорьдог.
