Close

Эмчийн зөвлөгөө

Ковид 19 өвчнийг гэрийн нөхцөлд уламжлалт эм тангаар хэрхэн өөрсдийгөө эмчлэх талаарх дараах зөвлөгөөг өгч байна.

Халдвар авсан нь тодорхой болсон үед бие арзайж чихүүцэх, хамар битүүрч нус гоожих, хоолой хөндүүрлэх, ганц нэг ханиах халуурах шинж тэмдэг илэрнэ. Энэ үед Мана-4 танг 1-2 тунгаар (наснаас хамаарах) давсгүй хонины ясны 1 аяга шөлөнд 3-5 минут орчим буцалгаж, халуун бүлээнээр нь 1-2 удаа, эхний өдөртөө 2 тунгаар 2-3 удаа уусан ч болно. Эмийн шаарыг нь хамт ууна. Энэ эмчилгээ 4-5 хоног үргэлжилнэ.

Мана-4 танг , Хийн Агар-8, 35 эмтэй хавсран хэрэглэж болно. Агар 8, 35 эмийг өглөө ба орой ууснаар толгой дүйрч өвдөх, яс үес янгинах, амт үнэр мэдрэхгүй болох, ядарч сульдахыг засах төдийгүй вирусын халдвар авч эдгэсний дараа илэрч байгаа олон гаж нөлөөг арилгах түүнээс сэргийлэх ач холбогдолтой юм. Мөн Лидэр-7/ханиадны ногоон тан гэдэг/ танг буцалгаж хавсарч хэрэглэнэ. Энэ үе бол өвчин эхэлж байгаа буюу хижгийн халуун эс боловсорсон үе юм.

Эхний 5-7 хоног дээрх эмүүдийг ууснаар өвчин “боловсроод” биеийн байдал сайжирч эдгэрэлт түргэснэ.

Хоол , ундандаа хонины махны хурц биш шөл,  гурилтай хоол, буцалсан ус, аарц, жимс, чацарганы шүүс зэргийг халуун бүлээнээр сайн уулгана.

Хайрч хуурсан, хүйтэн, түүхий ногоо, хийжүүлсэн хүйтэн ундаа зэрэг чихэрлэг амттан бүрийг хориглоно. Мөн хүйтэн чийгтэй газар суух, даарч жиндэх, тараг айраг зэрэг хүйтэн зүйлс ууж идэх, хануур, туулгах, хөлөргөх сэрүүн эм өгөхийг хориглоно.

Сэтгэл зүйгээ аль болох тайван байлгаж, биеэ илүү сайн тордох шаардлагатай байдаг.