Хэсгийн хорооны гишүүн сонгон шалгаруулах зар
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны гишүүн сонгох шалгаруулах тухай
Уламжлалт анагаах ухааны төвийн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны гишүүний сонгон шалгаруулалт явагдаж байгаа тул сонирхсон хүн материалаа ирүүлнэ үү. Дараах чиглэлээр мэргэжил эзэмшсэн иргэний материал хүлээн авна. Үүнд:
- Хууль, эрхзүйн чиглэлээр-1
- Нийгмийн ухааны чиглэлээр -1
- Сэтгэл судлалын чиглэлээр -1
- Төрийн бус байгууллагын төлөөлөл -1
Хэсгийн хорооны гишүүн нь дараах шалгуур хангасан байна. Үүнд:
- Анагаах ухаан, эрхзүй, хүний эрх, нийгмийн ухаан, сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн, тухай мэргэжлээр 8-аас доошгүй жил ажилласан, мэргэжил нэгтэн болон үйлчлүүлэгч, олон нийтийн дунд нэр хүндтэй;
2. Ёс зүйн чиглэлээр сургалтад хамрагдсан / эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр сургалтад хамрагдсан буюу ажиллаж байсан туршлагатай байх бол давуу тал болно/ ;
3. Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй /Ёс зүйн хяналтын хорооноос лавлагаа авах/
4. Ёс зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой
Материал хүлээн авах хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 11 сарын 20-ныг дуустал
Холбоо барих утас: 70583339, 99587733
